Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азербайжан улсын Гадаад хэргийн сайдтай уулзав

2022-09-23 08:54:23

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр буюу есдүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Жейхун Баярамовтай уулзлаа.

Уулзалтаар Монгол, Азербайжан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг талууд цохон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Хоёр талын харилцааны хүрээнд худалдааг нэмэгдүүлэх, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах боломж, газрын тос, аж үйлдвэрийн чиглэлээр туршлага судлах, боловсон хүчин мэргэшүүлэх зэрэг асуудлаар мөн санал солилцлоо.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Азербайжан улсын Гадаад хэргийн сайдтай уулзав  
Үзсэн: 82 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй