Шууд Chart

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой уулзав

2022-09-23 09:57:12

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Нью-Йорк хотноо чуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт, дунд хугацааны хөгжлийн зорилтууд болон эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хамтран ажиллах чиглэлээр ярилцав.

Монгол, Унгарын харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдгөө унгарын тал онцолж, Монгол Улсын хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд хувь нэмэр оруулах, харилцааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл хамтран хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ нотлов.

Уулзалтын үеэр талууд “Дипломат сургалтын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.


Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой уулзав  
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй