Шууд Chart

Элчин сайд “Оюутан дадлага”-д хамрагдсан оюутнуудыг хүлээн авч уулзав

2022-09-24 09:22:31

Элчин сайд Э.Сарантогос БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн удирдлагын хамт “Оюутан дадлага” хөтөлбөрт хамрагдсан Данкүк их сургуулийн оюутан Ким Да Жон, Мүүн Жи Хи, Чой Хижү нарыг хүлээн авч уулзав.

“Оюутан дадлага” хөтөлбөр нь монгол хэл суралцаж буй солонгос оюутнуудыг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход нь дэмжлэг үзүүлэх, танхимд олж авсан монгол хэлний бичгийн болон ярианы мэдлэгийг практик орчин нөхцөлд хэрэглэх чадварыг дээшлүүлэх, бататгах зорилгоор Элчин сайдын яамны санаачлага, дэмжлэгээр анх удаа зохион байгуулсан дадлагын хөтөлбөр юм.

Энэхүү дадлагыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Анх удаа зохион байгуулагдсан “Оюутан дадлага”-д амжилттай хамрагдсан оюутан Ким Да Жон, Мүүн Жи Хи, Чой Хижү нарт дадлагын тодорхойлолтыг гардуулан өгөв.

Элчин сайд болон БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн удирдлага монгол судлалын 4 дэх үе болон төрөн гарч ирж байгаа оюутнуудад сурлагын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв. 

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын Элчин Сайдын Яам


Элчин сайд “Оюутан дадлага”-д хамрагдсан оюутнуудыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй