Шууд Chart

Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд, Төв Азийн болон Монгол дахь төлөөлөгчийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

2022-09-27 16:47:11

Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг өнөөдөр Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд , Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу болон Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Феликс Гленк нарыг хүлээн авч уулзлаа.

ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан нь Монгол Улсын Засгийн газартай 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тогтвортой хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрх зүйн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн төсөл боловсруулахад зөвлөгөө өгөх, түншлэгч байгууллагуудад техникийн туслалцаа үзүүлэх зэрэг чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрсэнд талархал илэрхийлэв. 

Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн хэлтсийн дарга Дебора Тидекс-Жоу Хууль зүй, дотоод хэргийн яамтай итгэл дүүрэн хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа цохон тэмдэглэв.

Тус уулзалтын хүрээнд Ханнс-Зайделийн сантай цаашид хамтарч ажиллах чиглэлийг ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам


Ханнс-Зайделийн сангийн Зүүн хойд, Төв Азийн болон Монгол дахь төлөөлөгчийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй