Шууд Chart

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтад оролцлоо

2022-09-28 10:20:03

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол Улс болон БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын XXII зөвлөлдөх уулзалтад оролцлоо.

 Уулзалтыг Монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд, Хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Ү Ши нар тэргүүлж оролцов.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх, монгол, хятад иргэдийн хууль ёсны эрхийг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх болон бусад асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Эх сурвалж: ГИХГ


Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтад оролцлоо  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй