Шууд Chart

Д.Амарбаясгалан: Засгийн Газар УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

2022-09-30 09:39:42

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 5 бүлэг 42 зүйл 116 арга хэмжээ бүхий 36-р тогтоолыг УИХ-аас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр баталсан. Монгол хүн бүр эрүүл, аюулгүй хүнсээр хүртээмжтэй хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд бусад төрийн байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллахаа Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх  Ч.Даваабаяр болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан ажлын албаны төлөөллүүдийн цаашдын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Засгийн газрын зүгээс бүх талаар хамтран ажиллана гэв.

Эх сурвалж: hunsniihuvisgal.mn


Д.Амарбаясгалан: Засгийн Газар УИХ-ын 36-р тогтоолын хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй