Шууд Chart

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

2022-10-03 07:35:43

Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулган Төрийн ордны “Их хуралдай” танхимд өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийнэ. Та бүхэнд өнөөдөр хуралдах УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдааны товыг танилцуулъя.

10:00 цагт: Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд,

11:00 цагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд,

11:00 цагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд тус тус болно.

 


УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй