Шууд Chart

Хотын даргын сэнтийд "заларч" асан муурууд

2022-10-03 10:59:45

Хотын даргын албан тушаалыг хүн төрөлхтөн бий болгосон. Гэвч дэлхийн түүхэнд амьтад хотын дарга болсон тохиолдол нэг бус гэнэ. Иймд та бүхний өдрийн цайны цагийн зугаа болгож хотын дарга болсон, сонгуульд нэр дэвшсэн мууруудын талаарх сонирхолтой товч мэдээллийг бэлтгэлээ.

Моррис муур

Мексикийн Веракрус мужийн Халапа хотын даргыг сонгох нэгэн сонгуулийн үеэр Моррис нэртэй муурыг нэр дэвшүүлж, сонгуулийн кампанит ажлыг нь “Хотын хархнаас ангижруулах” нэрийн дор явуулсан байна.  “Би унтана, иднэ, тоглоно, жорлонд орно, дараа нь дахиад л унтана. Энэ бол хотын даргад нэр дэвшигчдийн бүгдийнх нь хэвшмэл дүр төрх” гэж муурын нэрийн өмнөөс төлөөлөгч нь бичсэн аж. Эцэст нь сонгуулийн санал хураалтын дүн гарахад Моррис муур 600 хүний санал авсан байжээ.

Стаббс муур

Аляскийн Талкетна хотын хүндэт даргаар Стаббс нэртэй муур сонгогдож байжээ. Талкетна хот нь 900 оршин суугчтай бөгөөд 1998 онд нэгэн шар муурыг хотын даргаараа сонгосон нь энэ юм. Энэ муур нийт 15 жил тус хотын даргын албыг хашиж байжээ.

Стэн муур

Канадын Халифакс хотын даргын сонгуульд бас нэгэн муур нэр дэвшсэн нь Таксидо Стэн юм. Дэлхий даяараа алдаршиж байсан Таксидо Стэн муур нь 3 жилийн турш "улс төр"-д хүч сорьсон гэдэг.

Фредди муур

АНУ-ын Висконсин мужийн Шарон хотын дарга болж чадсан Фредди муур хотынхоо иргэдийн шүтээн нь болсон аж. Хотын оршин суугчид энэ мууртай таарвал сайны тэмдэг гэж үзэн, анхаарал халамж тавьж, байгаа зүйлээрээ дайлдаг. Зарим нь бүр даргатайгаа уулзахын тулд тусгайлан цаг зав гаргаж  уулзахыг эрмэлздэг гэнэ. Фреддиг зам хөндлөн гарахад бүх машин зогсож, түүний явж өнгөрөхийг тэвчээртэйгээр хүлээдэг байжээ.



Хотын даргын сэнтийд "заларч" асан муурууд  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй