Шууд Chart

Хуралд оролцогчид нэгдсэн зөвлөмж гаргана

2022-10-04 12:01:05

“Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага” сэдэвт хурал илтгэгчдийн танилцуулгаар үргэлжилж байна.

Хурлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд  “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал”, УОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэх чиглэлээр Улсын онцгой комисс, Улсын онцгой комиссын шуурхай штабаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, НОК-ын Шуурхай штабын дарга З.Төмөртөмөө “Нийслэлийн онцгой комиссоос коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлага, сургамж, анхаарах асуудал”, МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор Т.Бэгзсүрэн “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын динамик тооцоолол” зэргээр илтгэл хэлэлцүүлнэ.

Мөн ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн оролцоо”, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал ба сургамж”, ЦЕГ-ын НХЖХОНАБХА-ны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн хэв журам сахиулах цагдаагийн  байгууллагын үйл ажиллагаа”, ОБЕГ-ын мэргэжилтэн, ахмад М.Мөнгөнбаръяа “Тусгаарлан ажиглах байрны төлөвлөлт, зохион байгуулалт, тандалт судалгааны дүн” Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг “Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааны товч танилцуулга”, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Ковид ба Боловсрол” Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хямралын үеийн мэдээллийн харилцаа, оролцогч талуудын хамтын ажиллагаа”, Эрүүл мэндийн сайдын Халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын хариу арга хэмжээний явцын үнэлгээ”, Хилийн боомтын захиргааны Бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бямбаноров “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн хилийн боомтуудын үйл ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Хуралд оролцогчид нэгдсэн зөвлөмж гаргана  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй