Шууд Chart

УБТЗ-ын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа

2022-10-04 13:06:14

Өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяатай Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын нэгдүгээр орлогч дарга Милостных Игорь Васильевич болон албаны бусад хүмүүс албан хүсэлт тавьж уулзлаа.
 
Улаанбаатар төмөр замын харьяа "Төмөр замын дэр модны үйлдвэр"-т 150-160 монгол залуус ажиллан төмөр замын дэр мод үйлдвэрлэж байна. Сүүлийн жилүүдэд тус үйлдвэрийн түүхий эд хомсдож, дэр мод үйлдвэрлэхэд шаардагдах модны хуваарийг хангалттай хэмжээнд өгөхгүйгээс шалтгаалан үйлдвэр хэвийн горимоор ажиллахад хүндрэл тулгарч эхэлжээ.
 
Мөн сүүлийн үед төмөр зам дээрх осол аваар гарах болсны нэг шалтгаан нөхцөл нь төмөр замын дэр модыг хугацаанд нь сольж чадаагүйгээс элэгдэн ялзарч эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учирч болзошгүй болоод байгаа юм байна.
 
Өмнө нь дэр модны үйлдвэр нь жилдээ 200 мянга шахам дэр мод бэлтгэж, түүнээс 2-3 дахин их буюу жилд 500-600 мянган суулгац мод үржүүлэн ойд тарьж ургуулдаг байжээ.
 
Иймд эдгээр албаны хүмүүс аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөдөө энэ асуудлыг учирлан ойлгуулж, мод бэлтгэх хуваарьтаа онцгойлон анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм гэж Сэлэнгэ аймгийн ИТХ-аас мэдээллээ. 

УБТЗ-ын удирдлага, төлөөлөлтэй уулзлаа  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй