Шууд Chart

Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явц 70 гаруй хувьтай байна

2022-10-07 14:51:17

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлыг "Түвшин гэгээ" ХХК гүйцэтгэж байна.
 
Нийт 13.2 км урттай, 6 метр өргөнтэй, 5 см зузаантай тус замын ажлыг гэрээт хугацаагаар энэ оны 11 дүгээр сард хүлээлгэн өгнө.
 
Өнөөдрийн байдлаар нийт 8.9 км замыг асфальтаар хучсан байна. Цементын хүлээгдлээс шалтгаалан үлдсэн замын хучилтын ажил хугацаа хоцорсон байна. Гэхдээ гүйцэтгэгч компани ажлаа хугацаандаа багтаан хүлээлгэн өгөхөөр эрчимтэй ажиллаж байна.
 
Замын ажлын явц байдалтай УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн ХБТХОХ-ийн дарга П.Батсүх нарын албаны хүмүүс өнөөдөр газар дээр нь танилцсан юм.
 
Энэ онд Дархан-Уул аймгийн хэмжээнд авто замын 15 төсөл, арга хэмжээгээр нийт 80.5 км авто замын ажлыг гүйцэтгэж байгаа юм гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  
 
 

Хонгор-Салхитын чиглэлийн хатуу хучилттай авто замын ажлын явц 70 гаруй хувьтай байна  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй