Шууд Chart

Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг боллоо

2022-10-13 15:29:23

Дэлхийн ихэнх улс оронд өргөн ашигладаг шуудангийн нэгдсэн код нь (postal code)-9 барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн (zip code)-5 оронтой тоон дээр 4 оронтой тоог залгуулан оноодог, үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо, үсгийн хосолсон илэрхийлэл юм.

ЦХХХЯ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрууд хамтран шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулан сурталчлах, мэдээлэл хүргэх зорилго бүхий сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч 60 орчим аж ахуй нэгж, байгууллага, Монголын банкны холбоо, Цахим худалдааны байгууллагын төлөөллүүд оролцон:

1. Шуудангийн нэгдсэн код оноох ажлыг өргөжүүлэх. (УБ хотын барилга байгууламжид оноож байгаа, цаашид орон нутагт оноох)

2. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж, байгууллагууд шуудангийн нэгдсэн кодыг хэрэглээнд нэвтрүүлэн, олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд хамтарч ажиллах.

3. Шуудангийн нэгдсэн кодыг цахим худалдаанд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвийн хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд ямар ажлууд хийх, олон нийтэд сурталчлан таниулах, хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлж, мэдээлэл солилцлоо.

Монгол Улсын хэмжээнд 2484 бүсчлэлийн код байгаагаас 21 аймагт 1957, нийслэлийн 9 дүүрэгт 527 код оноогоод байгаа бол, улсын хэмжээнд 17 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг  оноогоод байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


Шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд таниулах сургалт, хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй