Шууд Chart

Болор мэт тунгалаг Хөвсгөл нуур...

2022-11-03 10:58:29

ОХУ-ын сансрын нисгэгч Иван Вагнер Олон Улсын сансрын станцад ажиллаж байхдаа Хөвсгөл нуурын зургийг ийнхүү буулгаж, өөрийн цахим хуудаснаа ийнхүү нийтэлсэн байна.

Тэрбээр, "Болор мэт тунгалаг Хөвсгөл нуур нь Монголд байдаг бөгөөд тус улсын 2 дахь том нуур юм. Гидрологи, усны эх үүсвэр, найрлагын хувьд ижил төстэй учраас Байгаль нуурын дүү нуур гэж нэрлэгддэг.

Үнэхээр энэ хоёр нуур нь хоорондоо 200-хан километрийн зайтай орших бөгөөд хоёул Байгаль нуурын хагалбар бүсд багтана. Энэ нуурын ер бусын анир чимээгүй, тайван байдал гайхамшигтай ба Монголчууд энэ бүс нутгийг сүсэглэн хайрладаг.

Байгалын энэ нөөц газар нь дэлхий дээр үлдсэн нууцлаг, зэрлэг, судлагдаагүй цөөхөн газруудын нэг юм. Энд хүдэр, булга, янгир, нохой зээх гэх мэт олон ховор амьтад нутаглана.

Хөх сувд хэмээн нэрлэгдэх Хөвсгөл нуурын усан доорх байгаль нь олон судлаачдын анхаарлыг ихээр татдаг юм." хэмээн өгүүлжээ.


Болор мэт тунгалаг Хөвсгөл нуур...  
Үзсэн: 6484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй