Шууд Chart

Итэвоны хэрэг явдлын мөрөөр Сөүлд 50 гаруй цэгт нэгжлэг хийжээ

2022-11-09 12:24:05

Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газрын дэргэдэх мөрдөн шалгах тусгай хэсэг өчигдөр Сөүлийн 50 гаруй цагт гэнэтийн нэгжлэг явуулсан байна. Итэвон дүүрэгт болсон шахцалдааны улмаас олон хүний амь нас эрсэдсэн хэрэг явдлын мөрөөр хийсэн энэ нэгжлэг шалгалтад Үндэсний цагдаагийн газрын даргын албан өрөө ч бас хамрагджээ.

10 сарын 29-ний бямба гарагийн үдэш Сөүлийн Итэвон дүүргийн нарийн гудамжинд Хэлловуины баярт оролцохоор цугларсан олны дунд шахцалдаан үүссэний улмаас 156 хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг явдал болсон. Тэдний дунд гадаадын 26 иргэн байсан нь ил болоод байгаа. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, тухайн хэрэг явдлын үед арга хэмжээ авч ажилласан цагдаагийн хэсгүүд, төр захиргааны байгууллагуудад өнөөдрийн тусгай ажиллагаа явагдсан байна. Тухайн үед аюул ослоос сэргийлэх яг ямар арга хэмжээ авсныг нарийвчилж тогтоон шалгах үүднээс баримт бичиг, ажилтнуудын гар утаснуудыг хурааж авчээ. Олон хүний бөөгнөрөл үүсэх эрсдэл байгаа талаар урьдчилан сэрэмжлүүлэг өгч байсан боловч цагдаагийнхан шахцалдаанд бэлтгэлтэй байж зохистой шуурхай арга хэмжээ аваагүй гэдэг мэдээлэл байгаа.

Мөн цагдаагийн өндөр тушаалын дарга удирдлагууд асуудалд анх хэрхэн хандсан байдал нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм байна. Тухайлбал, Үндэсний цагдаагийн газрын ерөнхий комиссар ажилтай хүн амралтын газар байсан учраас шахцалдааны тухай дуудлага мэдээллүүдийг цаг тухайд нь аваагүй. Ерөнхийлөгч Юн Сок Ёлыг мэдээлэл хийсний дараа л мэджээ. Энэ эмгэнэлт явдлын улмаас улс даяар зарласан гашуудал өнгөрөгч бямба гарагт дууссан ч гэлээ Итэвон хавийн олон дэлгүүр хоршоо хаалттай хэвээр, энэ гудамжинд эль хуль байгаа юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Итэвоны хэрэг явдлын мөрөөр Сөүлд 50 гаруй цэгт нэгжлэг хийжээ  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй