
Элэг болон хоол боловсруулах чухал тогтолцоо Элэг бол хүний бие дэх хамгийн том булчирхай юм. Дунджаар 1500 гр жинтэй. Элэг нь цөс үйлдвэрлэж, цөс нь цөсний хүүдийд хадгалагддаг. 12 хуруу гэдсэнд цөс нь өөхийг задлах нөлөөтэй.
Элэг нь өрцний баруун доод хүнхэрт байрлах хэвлийн хүндийн эрхтэн юм. Тэгш гадаргуу дээр байрлуулсан өндгийг баруун доод өнцөгөөс зүүн дээшээгээ налуу хуваахад үүсэх дүрстэй адилтгаж болно. Эндээс дээд буюу өрцөн тал (facies diaphragmatica), доод тал нь facies vesciralis. Хүний элэг урд талаас харахад 2 хэсэгтэй байдаг бол дороос харахад 4 хэсгийг тодорхой харж болно. "Н" үсгээр эдгээр хэсгүүдийг зааглаж болно. Зүүн тал-lobus sinister , баруун тал-lobus dexter, урд талын дөрвөлжин хэсэг-lobus quadratus, ар талын суулт хэсэг-lobus caudatus. "H" үсэгний хөндлөн зааг дээр элэгний үүд байрлана. үүдэн вен (venae portae), элэгний артери (a.hepatica propria), элэгний цорго (ductus hepaticus communis) тус тус агуулна. үүрэг * Цөс үйлдвэрлэх * Глюкозыг гликоген болгон хадгалах * Уураг болон өөхийг глюкоз хэлбэрт хувиргах. Улмаар глюкоз нь цааш гликоген хэлбэрт хадгалагдах. * Витамин болон эрдэс бодисыг хадгалах * Ургийн үед цус төлжүүлэх эрхтний үүрэг гүйцэтгэдэг.
Элэг ургийн үед цус төлжүүлэх үүрэг гүйцэтгэдэг | ||
Үзсэн: 4970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.