Шууд Chart

Баяраар 819 автобус үйлчилнэ

2014-07-04 11:52:56

 Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 83 чиглэлд  их багтаамжийн 674, туслах 24 чиглэлд  бага оврын 132, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 6, их багтаамжийн 7, нийт 819  автобус ажиллана.


Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийсэн.


Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 5 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  3-5 минут тутамд нийт  23 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.


Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дах зогсоолоос, 7 сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  том оврын  20 автобус,  мөн 7 сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус бүгд 40 автобус  үйлчилнэ.
7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.


Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксины үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

 Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорх утсуудаар хүлээн авна.
 
Нийслэлийн Тээврийн газар: 976 -11 -323176
                                                 976 -11 -326352
                                               
 


Баяраар 819 автобус үйлчилнэ   
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй