
Америкийн нэгэн гэр бүлийн хос 107 дахь хуримаа хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэд бол Блэр нар бөгөөд дэлхийн хамгийн олон удаа гэрлэсэн хос ажээ. Дэвид болон Лоран Блэр нь 1984 оноос хойш 30 жил хамт амьдрахдаа 106 удаа хурим хийжээ. Хосууд анх 1982 онд АНУ-ын Теннеси муж улсад учирч, хэсэг хугацаанд үерхэж байгаад гэрлэхээр шийдсэн гэдэг. Тэдний анхны хурим 1984 онд болсон бөгөөд дараа нь дэлхийн өөр өөр газар дахин дахин гэрлэх өвөрмөц шийдвэрт хүрчээ. Тэдний дараа дараагийн гэрлэлтүүд Лондон, Нью-Йорк, Шотланд, Лас Вегас зэрэгт болж байжээ. Хосууд хуримынхаа өдрийг жилд нэлээд хэдэн удаа тэмдэглэдэг бөгөөд Валентины баяр, Шинэ жил, Зул сарын өглөө болон хоёрдугаар сарын 29-ны өдөр хэрвээ тухайн жилд таарвал хуримаа хийх нь тэдний хувьд уламжлал болсон гэнэ. Иинхүү тэд сарын 4-нд хийхээр товлоод байгаа ба Блэрийн гэр бүлийн хуримын дараагийн ёслол нь эхнэр, нөхөр хоёрын 107 дахь удаагийн гэрлэлт болох юм байна.




Эхнэр, нөхөр Блэр 107 дахь гэрлэлтдээ бэлтгэж байна | ||
Үзсэн: 2357 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.