Шууд Chart

ӨНӨӨДӨР: Шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно

2022-11-26 07:52:20

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Шихихутуг Их сургууль

09:00 цагт: Шихихутуг Их сургуулийн нэрэмжит хуулийн төв байгууллагуудын дундах шатрын аварга шалгаруулах тэмцээн болно.


Монгол Улсын Хүүхэлдэйн театр

11:00 цагт: Хүүхэлдэйн театрын уран бүтээл "Болдоггүй бор өвгөн" хүүхэлдэйн жүжиг,

13:00 цагт: Хүүхэлдэйн театрын уран бүтээл "Жигүүрхэндээ хүчтэй" хүүхэлдэйн концерт тус тус тоглогдоно.


Байгалийн түүхийн музей

13:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Байгалийн түүхийн музейн үзүүллэгийн танхимын нээлт болно. Байгалийн түүхийн музейн байрны ашиглагдаагүй талбайг ашиглалтад оруулах, сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэрүүдийг үзүүллэгт гарган байнгын үзүүллэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй он цаг, ангилалзүйн дарааллаар шинэчлэн болон шинээр дэглэж, орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлсэн олон нийтэд хүртээмжтэй, танин мэдэхүйн орчин бий болгохоор ажиллаж “Ертөнцийн үүсэл”, “Амьдралын үүсэл хөгжил”, “Монгол орны геологи, газарзүй”, “Биологийн төрөл зүйл” гэсэн нийт 10 танхимыг шинэчлэн дэглэж олон нийтэд хүргэх юм.


DGL Хөгжмийн академи

14:00 цагт: Гитар, төгөлдөр хуур, морин хуур, хийл, ятга, бөмбөр, саксафон, үкүлэлэ, жүжиглэх урлаг, ярих урлагийн  сургалтийн нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ болно.


Сувдаагийн урлан

14:00 цагт: Баримал, гар урлалын сургалтын нээлттэй өдөрлөг болно. /Тэнгис кино театрын урд, Виктори центрийн 6 давхар DGL хөгжмийн академийн байранд/ Утас: 98160032.


WHITE ROCK CENTER

17:00 цагт: Соёлын бүтээлч сарын хүрээнд Хөгжмийн зохиолч Б.Шаравын шилдэг уран бүтээлийн "Сэрсэн тал - 38 жил" тоглолт болно. Утас: 89066064, 91911591


Корпорэйт Зочид Буудал Конвеншн Центр

18:00 цагт: Монголын хувцас загварын салбарыг дотоод болон гадаадад сурталчлан таниулах, дизайнер, загвар өмсөгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үнэлэмжийг өсгөх, тэдгээрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсад гарган эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой "Floraison" арга хэмжээ зохион байгуулагдана.


Чингис хааны музей

19:00 цагт: "Чингис хаан 860" сэдэвт арга хэмжээний хүрээнд тус музейн Хүндэтгэлийн танхимд Тууль хайлах ёслол болно.


ӨНӨӨДӨР:

11:30 цагт: Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн албанд татагдан ирсэн шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно. Утас: 99121715, 92130553.


ӨНӨӨДӨР: Шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болно  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй