Шууд Chart

Баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр

2014-07-04 17:31:49

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хөтөлбөрийг хүргэж байна.

7 дугаар сарын 11

12.00-15.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
15.20-18.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа

7 дугаар сарын 12

09.30-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа
11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15.20-16.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
17.25-17.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
18.35-19.05 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18.45-19.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19.05-19.35 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
19.40-19.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.

Баяр наадмын бөхийн барилдааны хөтөлбөр  
Үзсэн: 1903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй