Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн болно

2022-11-29 07:04:08

Өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Блью Скай Зочид буудал

09:00 цагт: Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөнийг зохион байгуулна.


Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

09:30 цагт: "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 70111545, 11-324620.


Тавантолгой түлш ХХК

10:00 цагт: Тавантолгой түлш ХХК сайжруулсан түлшний нөөцгүй боллоо гэх ташаа мэдээлэл гарах болсонтой холбогдуулан нийслэлд байгаа нөөцийн агуулахуудаа хэвлэл мэдээллийнхэнд үзүүлнэ. Утас: 88028646 /Жич: Өглөөний гудамжнаас нэгдсэн унаа явна./


“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв

11:30 цагт: Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид “Монголын өмгөөлөгчдийн холбоо өмгөөлөгчөө хамгаалсангүй" сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ан амьтныг дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг эсэргүүцэж Ан амьтныг хамгаалах ТББ-уудаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Үндсэн хуулийн дугуйлан төсөл засаг захиргааны нэгж бүрт хэрэгжихээр болсон тухай Иргэдийн шударга шүүр ТББ-аас мэдээлэл хийнэ.


Дуурь бүжгийн эрдмийн театр

11:30 цагт: ДБЭТ-ын гоцлол дууны анги үүсэн байгуулагдсаны 70-н жилийн ойн хэвлэлийн бага хурал болно.


“Холидэй Инн” зочид буудал

14:00 цагт: ХЭҮК, “Эмнести Интернэшнл” ОУБ, MCIR-Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, Оюутолгойн хяналт ТББ-тай хамтран зохион байгуулсан “Эмэгтэй хүний эрх хамгаалагч зоригтон-2022” уралдааны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно.


Гадаад Харилцааны Яам

14:00 цагт: "Зар сурталчилгааны нөлөөлөл-нийгэм" хэлэлцүүлэг болно. Утас: 99169084.


ӨНӨӨДӨР: “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн болно  
Үзсэн: 410 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй