Шууд Chart

Эрх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтарна

2022-11-29 14:43:29

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн албан айлчлалын үеэрээ ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин болон Берлин хотын Хууль зүйн сайдтай уулзаж, санал солилцлоо.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан Херта Дойблер Гмелин Монгол Улсын хувийн эрх зүйн шинэчлэлийг онцгойлон сайшааж, цаашид Монгол Улсын эрх зүйн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэшүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Харин ХБНГУ-ын Берлин хотын Хууль зүйн сайдтай шүүхийн цахимжуулалт болон цахим хавтаст хэргийг хэрхэн бүрдүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болон түүний давуу, сул талуудын талаар санал солилцож, сайн туршлагаас судлав гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

 


Эрх зүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтарна  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй