Шууд Chart

Шилжилтийн үеийн Монголын уран зохиолын төлөв байдал

2022-12-01 12:44:45

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг:

"Шилжилтийн үеийн Монголын уран зохиолын төлөв байдал” сэдвээр МУИС-ийн багш, доктор Бямбасүрэнгийн Хишигсүхтэй ярилцсан ярилцлага сонсгоно.

Хөх дурсгал буланд: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан ”Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдоржийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.

”Хэлц үг” буланд: "Баадууг нь чангалах” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.

Мартагдсан монгол үг буланд: МУИС-ийн багш, доктор профессор Агвааны Пүрэвжанцан оролцож "эгүүдэл, югах, югац, юугээн" зэрэг үгийн утга тайлбарлана.

Нийтэлсэн: Mонголын радио

Шилжилтийн үеийн Монголын уран зохиолын төлөв байдал   
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй