Шууд Chart

Ажлын хэсэг Архуст суманд ажиллалаа

2022-12-02 10:46:19

Төв аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Архуст суманд ажиллалаа.

Цас их орж зам хаагдсантай холбоотойгоор тус суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаа бөгөөд цасанд боогдсоны улмаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд гэрээсээ сургууль, цэцэрлэгтээ ирж чадахааргүй нөхцөл байдал үүссэн талаар танилцууллаа.

Мөн өвөлжөөнөөсөө сумын төв рүү орж чадахгүй цасанд боогдсон 60 өрх байгаагийн дотор ахмад настан, жирэмсэн эх, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэн олон байна.

Мал бэлчээрлэх газаргүй болж малчид нөөцөлсөн өвс тэжээлийн дийлэнх хувийг малдаа өгч хүнд байгаа талаар мөн ярилаа.

Дээрх тулгамдаад байгаа асуудлын талаар сумын Онцгой комисс, удирдах бүрэлдэхүүнд Онцгой байдлын газраас малчдын өвөлжөө, сум руу зам гаргах ажлыг тодорхой хугацаанд үргэлжлүүлэн, иргэн бүрт хүрч, иргэдийн аюулгүй байдлыг нэн түрүүнд хангаж ажиллах, иргэдийг урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжөөр сайтар хангаж, уялдаа холбоотой ажиллах тал дээр үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: Төв аймгийн Онцгой байдлын газар


Ажлын хэсэг Архуст суманд ажиллалаа  
Үзсэн: 174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй