Шууд Chart

Агаарт "тогтдог" майхан

2014-07-07 09:00:20

Хэтрүүлэггүйгээр хэлэхэд энэхүү нээлт таны амралт зугаалгыг дараагийн түвшинд аваачих болно. Модон дээр барьдаг байшинг арван хуруу шигээ мэдэх архитектор Алекс Ширли-Смит "Tentsile" хэмээх модноос дүүжлэгддэг, зөөврийн сууцыг санаачилжээ. Тэрээр дизайнер Кирк Кирчевийн тусламжтайгаар өөрийн санаагаа бодит бүтээл болгож, улмаар 2014 оны дөрөвдүгээр сараас жижиглэн худалдааны REI компанийн салбаруудаар зарж эхэлсэн байна. 

"Tentsile"-ийн албан ёсны сайтад мэдээлснээр энэхүү майхан дүүжин ортой адил тав тухыг мэдрүүлэх бөгөөд илүү аюулгүй, гэр бүлээрээ тухалсан ч хангалттай зайтай аж. Шавьж хорхойны хамгаалалттай, ус нэвтэрдэггүй энэхүү майхан 370 кг-ийн даацтай, загвараасаа хамаарч 599, 749 ам.долларын үнэтэй юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Агаарт "тогтдог" майхан  
Үзсэн: 2025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй