
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар өсвөр 128 бөхийн барилдаан болно. Тус барилдаанд оролцон уран мэхийг уралдуулж, хүчийг үзэн барилдах 14-15 насны хөвгүүдийг 2014 оны долдугаар сарын 8, 9-нд 10.00-18.00 цагт Монголын хүүхдийн ордонд бүртгэнэ.
Наадмын барилдаанд 1998 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хөвгүүд барилдах юм байна. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын болон Хүний хөгжлийн сангийн дэвтэр, хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, тус тус авч ирнэ.
Баримт бичиг зөрчилтэй болон дутуу бол бүртгэхгүй болохыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны салбар хорооноос онцлон анхааруулж байна.
Өсвөрийн 128 бөх наадмаар барилдана | ||
Үзсэн: 1770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.