Шууд Chart

Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ

2022-12-03 11:25:29

Нийслэлийн төсөвт 2023 онд 1,742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,148.9 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталлаа.

2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувь буюу 192.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Үүнд, төсвийн орлогын 70.7 хувийг орлогын албан татвар бүрдүүлэхээс Хувь хүний орлогын албан татвараар 52.5 хувийг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 18.2 хувийг, хөрөнгийн албан татвараар 8,1 хувийг, бусад татвараар 10.2 хувийг, татварын бус орлогоор 11,0 хувийг тус тус бүрдүүлэхээр байна.

Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 29.3 хувийг, дүүргүүдийн төсөвт 1 их наяд 232.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 70.7 хувийг тус тус бүрдүүлнэ.

Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт нийт 772.9 тэрбум төгрөгийн урсгал зардал зарцуулахаар байгаа ба 575.6 тэрбум төгрөг буюу 74.5 хувийг хотын шуудын урсгал зардал, 197.3 тэрбум төгрөг буюу 25.5 хувийг есөн  дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна.

2023 оны төсвийн жилд дамжуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 92.7 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр төлөхөөр баталсан гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ. 


Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй