
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийн дагуу өнөөдөр буюу долоодугаар дугаар сарын 7-ны 09:00 цагаас Урианхай сурын харваа эхэлнэ. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа долоодугаар сарын 11-ний 11:00 цагаас болно. Үүний зэрэгцээ наадмын нээлт үзэх тасалбарыг өнгөрсөн ням гарагаас буюу долоодугаар сарын 6-аас эхлэн 7, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалж эхэллээ. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16 000, 20 000, 24 000 төгрөг байна.
Наадмын тасалбарыг худалдаалж эхэллээ | ||
Үзсэн: 1620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.