Шууд Chart

Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

2022-12-05 10:41:02

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 46 иргэнийг гарган, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 16.9%, аврах ажиллагааны дуудлага 22.7%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Утаажилтын бүсээс 46 иргэнийг гаргаж, 13.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав  
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй