Шууд Chart

"Бичил глобус" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 09-нд өдөр эхлүүлнэ

2022-12-05 11:37:10

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 607 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/130 тоот тушаалаар бүртгэгдсэн "Бичил Эй Би Эс Актив ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 /нэг зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо. 

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


"Бичил глобус" ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг энэ сарын 09-нд өдөр эхлүүлнэ  
Үзсэн: 483 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй