Шууд Chart

Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна

2022-12-05 13:42:35

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр боллоо. Энэ үеэр Хотын дарга цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа ажлуудын явцыг Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна. RFID системийг комисс хүлээн авахаар ажиллаж байгаа, угсралт суурилуулалтын ажил дууссан. “E-school” боловсролын нэгдсэн платформыг 40 сургуульд нэвтрүүлж, яамтай интеграци хийх ажил эхэлсэн.

Ажил 90 хувьтай үргэлжилж байна. 40 сургуульд 5000 гаруй албан хаагч, 110 мянга орчим сурагчид хамрагдахаас 89 мянга орчим карт тараагдаж, 66 мянган эцэг, эх аппликэйшн татсан, 36 сургууль платформоо суулгаж, сургалт хийсэн. Хэсгийн ахлагчийн систем бэлэн болсон. Өнгөрсөн амралтын өдөр танилцуулахад сэтгэгдэл өндөр байсан. Камерын системийг хүлээн авах ажлыг эхлүүлсэн. Арванхоёрдугаар сарын 15-н гэхэд Улаанбаатар хотод хамгийн сүүлийн үеийн камерын системийг нэвтрүүлж эхэлнэ. Товчоодын систем жигдэрч, арваннэгдүгээр сарын 1-нээс хойш дөрвөн товчоогоор 428 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Үүнээс орон нутгийн 48 мянган тээврийн хэрэгсэл байсан. Мөн  зөрчилтэй 33 мянган тээврийн хэрэгсэл орж ирсэн байна” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлд ерөнхий боловсролын 158 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Бид хоёр жилийн хугацаанд бүх сургуулийг цахим системд холбох зорилт тавьсан. Энэ хүрээнд дөрвөн цахим платформ нийслэлийн сургуулиудад хэрэгжиж байна” гэх мэдээллийг удирдах ажилтнуудад өгсөн юм. Хотын дарга цахим шилжилтийн ажлуудыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.


Нийслэлийн салбар бүрд цахим шилжилтийн ажил үргэлжилж байна  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй