Шууд Chart

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 2 хоног үлдлээ

2022-12-05 15:26:09

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 2 хоног үлдлээ.
Тооллого 12 сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулагдана.
ХАА-н салбар нь манай улсын эдийн засгийн 13 хувь, ажиллах хүчний 26 хувийг бүрдүүлдэг үндсэн салбаруудын нэг юм. 1961 оноос жил бүр зохион байгуулагдаж байгаа мал, тэжээвэр амьтдын мэдээлэлд үндэслэж, төрөөс хөдөө аж ахуйн салбарын бодлого боловсруулж, мөн малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үндсэн суурь мэдээлэл болдог.
Малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг мал, тэжээвэр амьтдын тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого эхлэхэд 2 хоног үлдлээ  
Үзсэн: 383 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй