Шууд Chart

Сүхбаатарын талбайд эмнэлгийн тусламжийн багууд ажиллаж байна

2022-12-05 20:03:51

Сүхбаатарын талбайн төвд эмнэлгийн 3 баг, мөн нөөцөд 3 баг бэлэн байна. Шаардлагатай тохиолдолд 30 минутад 8 баг дуудахад бэлэн байгаа юм. Үндсэн тусламжаар мөн 103-ийн дуудлагад 48 баг үйлчилж байна.

Дуудлагаар үзүүлсэн тусламж:

1. 22 настай, эмэгтэй А-д үзлэг зөвлөгөө өгсөн.

2. 18 настай, эмэгтэй Н-ийн хөл гэмтсэн тул ГССҮТ-д хүргэсэн.

3. 18 настай, эмэгтэй М ухаан алдсан. Чингэлтэй дүүргийн эмнэлэг хүргэсэн.

4. 32 настай, эрэгтэй Г баруун шууны зөөлөн эдийн гэмтэл авсан.

Үзлэг зөвлөгөө:

1. 32 настай, эрэгтэй М хумс хугарсан

2. Хангарьд 30 эр Цээжний зөөлөн эдийн гэмтэл

3. 16 настай, эрэгтэй Т хөл гэмтсэн. Онош нь гуяны дотор холбоос сунасан тул тусламж үзүүлсэн.

4. 29 настай, эрэгтэй О даралт ихэссэн. Тусламж үзүүлсэн.

Жич: Ордноос гарч ирсэн эмнэлгийн (УХТЭ) машинд зүүгдэж гэмтсэн иргэнийг ГССҮТ-д тээвэрлэн хүргэж өгсөн.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Сүхбаатарын талбайд эмнэлгийн тусламжийн багууд ажиллаж байна  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй