Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

2022-12-07 15:48:09

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- 2022 оны аравдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын XVII хуралдааны дүн мөн ОХУ-ын Москва хотод өнгөрсөн сарын 14,15-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XXIV хуралдааны дүнг тус тус сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.доллартой тэнцэх зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Чойр-Сайншандын 220 кВ-ын хоёр хэлхээт 220.04 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Саянаад олголоо.


Засгийн газрын ээлжит хуралдаан болов  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй