Шууд Chart

УИХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2022-12-08 16:30:13

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганы 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооны санал8 дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав. Хэлэлцэж буй хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2022 оны арван хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Байнгын хороо арван хоёрдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгажээ. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй завсаруудыг хийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн гэв.

Х.Ганхуяг гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Чинзориг, Б.Пүрэвдорж, М.Оюунчимэг, Б.Бейсен, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт авав. Ингээд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эдийн засгийн банйгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2022 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо Лхагва (2022.12.07) гарагийн хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарийг бэлтгэжээ. Мөн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийсэн гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж дуусаад, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Хуралдаанаар "Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр танилцуулсан юм. Монгол УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээн заасан байдаг. Дээрх тогтоолын төсөл нь төрийн нууцад хамаарах асуудал тул чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.


УИХ: Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй