Шууд Chart

“Мэргэжил бүхэн сайхан” уулзалт хэлэлцүүлэг боллоо

2022-12-09 11:02:06

БШУЯ, E Mongolia Академи, АШУҮИС хамтран энэ өдөрлөгийг зохион байгуулсан юм.

Өдөрлөгт 2022-2023 онд тус сургуульд “Эрүүл мэндийн мэдээллийн технологи” мэргэжлээр элссэн 1, 2 дугаар курсын оюутнууд оролцлоо.

Мэдээллийн технологийн мэргэжлээр их, дээд сургуульд элсэгчдэд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох нь боловсролын цахим шилжилтийг эрчимжүүлэхэд дэмжлэг болох юм.

2022-2023 оны хичээлийн жилд харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр 10  мянга орчим оюутан суралцаж байна. Тэдний 3025 нь шинээр элсэгчид юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


“Мэргэжил бүхэн сайхан” уулзалт хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 284 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй