Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2022-12-09 19:41:16

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ оны 12 дугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комланыг хүлээн авч уулзав.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтууд, ялангуяа хүүхдийн хөгжил, эрх ашгийг хамгаалах үйлсэд НҮБ-ын Хүүхдийн сан олон жилийн турш үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичиг 2022 оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын Хүүхдийн сангийн Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаанаар амжилттай батлагдсанд баяр хүргэв.

Суурин төлөөлөгч Эварист Куасси-Комлан НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол Улсын Засгийн газарт үзүүлдэг техник, санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэн үзүүлэх, чингэхдээ шинээр батлагдсан 2023-2027 оны Улс орны хөтөлбөрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хүүхэд бүрт чиглэсэн, хүртээмжтэй байдлыг хангахын чухалчлан анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Энэ хүрээнд агаарын бохирдол эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг бууруулах, Ерөнхий боловсролын сургуулийн интернет сүлжээг сайжруулах, цахим сургалтын хүртээмжийг сайжруулах зэрэг НҮБ-ын Хүүхдийн сангаас амжилттай хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн баримт бичиг бичгийн хүрээнд (1) эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, (2) боловсрол, (3) хүүхэд хамгаалал, (4) ус, ариун цэвэр, эрүүл ахуй, уур амьсгалын өөрчлөлт, (5) нотолгоонд суурилсан нийгмийн бодлого, (6) хөтөлбөрийн үр нөлөөг хангах үйл ажиллагаа гэсэн 6 үндсэн хэсэг дор нийт 57,4 сая ам.долларын санхүүжилттэйгээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй