
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын баталсан удирдамжаар 2022 онд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагуудын дунд “Цэргийн алба, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл, анги, байгууллага” шалгаруулах болзолт уралдааныг зарласан. ЗХЖШ-ын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Төрлийн цэргийн командлал, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар I шатны шалгаруулалтыг харьяа нэгтгэл, анги, байгууллагуудтайгаа зохион байгуулж дүнгээ гаргасан.
Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын цэргийн алба, сахилга, дэг журмыг бэхжүүлэх ажлын зохион байгуулалтыг боловсронгуй болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын үр дүнг тодорхойлох, цэргийн албыг бэхжүүлэх ажлын бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой
Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч даргаар ахлуулсан комиссын бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний “Цэргийн алба, сахилгын зөрчилгүй тэргүүний нэгтгэл, анги, байгууллага” шалгаруулах болзолт уралдааны II шатны шалгаруулалтыг 2022 оны 12 дугаар сарын 12-ноос 28-ны өдрүүдэд зохион байгуулан явуулж байна.
Комиссын бүрэлдэхүүн цэргийн алба, сахилга хариуцлагыг бэхжүүлэх үндсэн зорилгын хүрээнд явагдаж буй уралдааныг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангиас эхлүүлж, 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Зэвсэгт хүчний 015 дугаар ангид тус тус ажиллав.
Цаашид удирдамжид заагдсан чиглэлүүдээр шалгаруулалтыг хуваарийн дагуу зохион байгуулан явуулж Зэвсэгт хүчний тэргүүний нэгтгэл, анги, байгууллага шалгаруулах уралдааны дүнг уламжлал ёсоор Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын үеэр танилцуулан, шагналыг гардуулан өгөх юм гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цэргийн алба, сахилгын зөрчилгүй нэгтгэл, анги, байгууллага шалгаруулна | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.