
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж, “Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д санал хүргүүлэхээр тогтож, “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг нэмэлт судалгаа шаардлагатай гэх үндэслэлээр хойшлууллаа. Мөн салбарын сайдаас ирүүлсэн “Арилжааны тухай хуулийн төсөл”-д санал өгөхөөр тогтов.
Түүнчлэн Ардчилсан намд нэгдэх тухай ШИНЭ намын хүсэлт, ШИНЭ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгээс ирүүлсэн хүсэлттэй танилцаж, бусад асуудлыг хэлэлцлээ.
Ардчилсан намд нэгдэх тухай ШИНЭ намын хүсэлтийг хэлэлцэж, бүртгэхээс татгалзлаа | ||
Үзсэн: 195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.