
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар есөн байршилд аж ахуйн нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулж, гурван байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлээд буй. Мөн үлдсэн зургаан байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ талаар НХОГ-ын Барилгын хяналтын инженер Ж.Мөнхнаран “Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Үүнээс Энхтайваны өргөн чөлөө буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл нийт 11.6 км урт явган хүний замыг дөрвөн багц ажилд хуваан нээлттэй тендер зарлан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Ийнхүү өнөөдрийн байдлаар гурван байршилд шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна” гэв.
Багц 1 буюу Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх ажлыг “Бадрах инженеринг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явцын талаар тухайн компанийн Талбайн инженер Э.Энхтүвшин “Шинэ чулуун хавтангууд нь барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй. Мөн уг чулуун хавтанг стандартын дагуу, явган хүн зорчиход хүртээмжтэйгээр 4 метр өргөн хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хөтөч хавтанг 5 шарын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл хийж байна” хэмээлээ.
Өнөөдрийн байдлаар гурван байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна | ||
Үзсэн: 172 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.