
Хэнтий аймгийн Дадал сум Онон 1 дүгээр баг "Гачууртын овоо" гэдэг газар өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.17/ 01:30 цагт цурманд оруулан, 09:35 цагт бүрэн унтрааж сум,орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Түймрийг унтраах ажиллагаанд Дадал сумын хилийн цэргийн 287 дугаар анги, Хилийн цэргийн хэрийн гол 5 дугаар застав, Балж, Онон багийн иргэд, Онон Балж Байгалийн цогцолбор газар, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Батноров сум дахь 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын 78 хүн, 11 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
Түймэрт урьдчилсан байдлаар 500га талбай өртсөн байна
Хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 500 га талбай өртсөн байна | ||
Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.