Шууд Chart

Дэлхийн “хамгийн ядуу ерөнхийлөгч” Хосе Мухика өөд болжээ

2025-05-17 14:09:18

Эгэл даруу амьдардаг дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч гэгддэг байсан, Уругвай улсын удирдагч асан Хосе Мухика 89 насандаа өөд болжээ. Улсынх нь одоогийн ерөнхийлөгч Яманду Орси “Икс” сүлжээнд энэ тухай мэдээлж гүн эмгэнэл илэрхийлсэн байна.

Тэрээр Мухика асныг Улсын Ерөнхийлөгч төдийгүй, тэмцэгч, даган дуурайх үлгэр жишээ байсныг дурсаад, “Эрхэм таныг хэзээд үгүйлэн санах болно. Бидэнд үлдээсэн бүхэнд, ард түмэндээ өгсөн үлэмж хайр энэрэлд талархлаа” хэмээн бичжээ. 1935 оны тавдугаар сарын 20-нд Монтевидео хотод төрсөн Хосе Мухика 2009 онд Уругвайн Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оныг хүртэл ажилласан юм. Мухика эхнэрийн хамт цэцэг тарьж худалдаалдаг, Ерөнхийлөгчийн цалингийнхаа 90 орчим хувийг буяны үйлсэд хандивладаг байсан гэдэг. Мөн түүний фермийг тооцохгүй бол цорын ганц өмч нь 1987 оны Вольксваген цох машин байжээ.

Өнгөрсөн оны 4-р сард Хосе Мухика улаан хоолойн өмөн үү өвчин элгэнд нь тархсан нь оношлогджээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн “хамгийн ядуу ерөнхийлөгч” Хосе Мухика өөд болжээ  
Үзсэн: 95 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй