
Хөл хүнд эхчүүдийг дутуу төрөх болон бусад эрсдэлд оруулдаг хэт халуун өдрийн тоо сүүлийн 5 жилд бараг хоёр дахин нэмэгджээ. АНУ-ын уур амьсгал судлаачдын хийсэн шинэ судалгаагаар, жирэмсэн эхчүүдэд халгаатай өдрүүд буюу агаарын температур түүхэн дунджаас 95 хувиар давж халсан өдрийн тоо жилд дунджаар 15 хоногоор нэмэгдэж, 33 болсон байна. 247 улс нутаг дэвсгэр, дэлхийн 940 хотын хэмжээнд 2020-2024 оны хоорондох агаарын температурын үзүүлэлтэд шинжилгээ хийхэд зарим хот бүс нутаг бусдаасаа илүү ноцтой халалтад өртөж байгаа нь харагджээ.
Японы Окинава муж жирэмсэн хүнд аюултай хэмжээнд хэт халсан өдөр 36-аар нэмэгдэж 42, Токиод 28-р нэмэгдэж 43 болжээ. Ураг болон эхэст үлэмж энерги зарцуулдаг жирэмсэн эхэд, ердийн аргаар сэрүүцэхэд нэн бэрхшээлтэй байдгаас удаан хугацаанд хөлөрч шингэний дутагдалд орох, даралт ихсэх, ухаан алдах зэрэг эрсдэл тулгардаг талаар Токиогийн ШУ-ны хүрээлэнгийн нийгмийн эрүүл мэндийн шинжээч, профессор Такео Фуживара ярьжээ.
Японд жирэмсэн эхчүүдэд халтай хэт халуун өдрүүдийн тоо хоёр дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.