Шууд Chart

СТӨ: Жагсагчид болон эмч, цагдаагийн алба хаагчид байрлах өрөө, заалыг бэлдсэн

2022-12-21 15:37:54

Нүүрсний хулгайн эсрэг, шударга ёс шаардсан иргэдийн жагсаал энэ сарын 4-нд Сүхбаатарын талбайд эхэлсэн бөгөөд өнөөдөр ч үргэлжилж байна.

Нийслэлийн Засаг дарга Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдэд Соёлын төв өргөө /СТӨ/-ний гурван өрөөг ашиглуулахаар болсныг өчигдөр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдэгдсэн. Тодруулбал, “Хүйтний эрч чангарч буй энэ цаг үед СТӨ-ний нэг өрөөнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бол, нэг өрөөнд цагдаагийн алба хаагч нар байрлаж, аюулгүй байдлыг нь хангана. Түүнчлэн жагсагчдад дулаацах, амрах зориулалтаар нэг өрөөг гаргаж, мөн СТӨ-ний ариун цэврийн өрөөг ашиглуулна” гэсэн юм.

Тэгвэл энэ талаар Соёлын төв өргөөний ажилтнуудаас өнөөдөр тодруулахад, “Сүхбаатарын талбайд хонож буй жагсагчдад хонох, амрах хэсэг нэг давхрын зааланд гаргасан. Мөн төв талбайд жагсаж буй иргэдийн штаб байрлах, жагсагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тоног төхөөрөмжөө байрлуулах, үзлэг эмчилгээ хийх, жагсагчдын болон СТӨ-ний аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба хаагч нар байрлах гэсэн гурван өрөө бэлтгэсэн. .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

СТӨ: Жагсагчид болон эмч, цагдаагийн алба хаагчид байрлах өрөө, заалыг бэлдсэн  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй