Шууд Chart

Нүцгэлсэн иргэдийг түр саатуулах байранд аваачсан, эрүүл мэндийн үзлэг, туслалцаа үзүүлж байна гэв

2022-12-21 15:59:20

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Төрийн ордны баруун хаалганы гадна өнөөдөр жагсагчид нүцгэлж, осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан эрүүл мэндийн байгууллага цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн тул цагдаагийн байгууллагаас дээрх иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж байна. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн ажилтнууд ч ажиллаж байгаа” гэсэн хариулт өглөө.

Дээрх иргэдийг Дэнжийн мянга дахь түр саатуулах байранд аваачсан бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнууд үзлэг хийж, эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нүцгэлсэн иргэдийг түр саатуулах байранд аваачсан, эрүүл мэндийн үзлэг, туслалцаа үзүүлж байна гэв  
Үзсэн: 632 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй