Шууд Chart

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах энгийн аргууд

2022-12-27 09:47:43

Сурагчдын амралттай холбогдуулан дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.

- Хүүхэддээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах,

- Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх, хамт таавар, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг чухалчлах,

- Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх,

- Гар утас болон зурагт 1 удаад 30 минут, өдөрт 2 цагаас хэтрүүлэхгүй үзүүлэх,

- Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх,

- Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх (өөрсдөө гар утсаа гэртээ үзэхгүй),

- Хүүхдийнхээ сонирхол, хэрэгцээг судлан хэрэгцээт зүйлсээр хангаж өгөх,

- Тогтмол цагт унтуулж сургах (22.00 цагаас өмнө заавал унтуулах, чихэрлэг зүйл бага идүүлэх)

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

 


Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах энгийн аргууд  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй