Шууд Chart

Зарим хүүхэд дэндүү зөрүүд...

2023-01-08 13:58:24

Хүүхдийн ааш зан, авир төрх нь ихэнхдээ ээж аавын зан чанараас хамаардаг. Ялангуяа хоёроос гурван настай хүүхэд тун зөрүүд байдаг. Тэр эцэг эхийнхээ хүссэнээр биш өөрийнхөөрөө байх оролдлогыг зөн совингоороо хийж эхлэнэ. Зарим тохиолдолд хүүхдийн зан ааш удамшиж ирсэн байдаг. Зөрүүд зантай хүүхдийг хүмүүжүүлэх хэцүү байдаг.  Гэвч энэ нь тэднийг загнах, шийтгэх шалтгаан огт биш юм.

Гэхдээ юм бүхэнд түүнийхээр байж болохгүй. Харилцан буулт хийх арга ухааныг багаас нь суулгах ёстой. "Эхлээд чи хоолоо идвэл би чамайг гадаа гаргана" гэх мэтээр болзол тавьдаг. Болж л өгвөл хүүхдэд хориг тавихаас зайлсхийж хортой л биш бол хүссэн юмыг нь хийлгэх хэрэгтэй. Зарим нэг тохиолдолд зөрүүдлээд байгааг нь анхаарахгүй орхи. Ингэснээр хүүхэд хэн нэгний тусламжгүйгээр аливаа юмыг хийж чадна гэсэн зориг итгэлтэй болдог байна. Зөрүүд зантай хүүхдийг загнаж, зандрах маягаар хүмүүжүүлбэл яваандаа хүүхэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэггүй, гөжүүд нэгэн болж төлөвшдөг.

Зөрүүд хүүхэдтэй аль болох зөөлөн харьцах хэрэгтэй. Учир явдлыг тайлбарлаж зөв бурууг ялган таниулж өгөх аргаар хүмүүжүүлбэл тэд сайн хүүхэд болно.


Зарим хүүхэд дэндүү зөрүүд...  
Үзсэн: 4010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй