
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын таван аварга, улсын арслан 6, гарьд 5, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглож байгаа бол аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх барилдаж эхэлсэн.
Энэ мөчид Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Тус даваанд Дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, улсын гарьд Б.Гантогтох, олимпийн аварга Н.Түвшинбаяр нар тус бүр хоёр даваад байна.
Олимпод медалийн чансаатай, наадамд босоо хийморьтой гэгдэх Булган нутгийн хүү, олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ наадмаар ч одтой сайхан харагдаж байна.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр хоёр давлаа | ||
Үзсэн: 2605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.