Шууд Chart

Замын нарийссан хэсгийн цасыг авто ачигчаар цэвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад байна

2023-01-25 10:16:37

2023 оны нэгдүгээр сарын 25-ны 09:32 цагийн байдлаар тэнгэр цэлмэг, шөнөдөө бага зэргийн хялмаа орж хоносон, одоогийн байдлаар зам даваа саадгүй байна.

А18 дугаартай Нөмрөг-Сонгино-Наранбулаг чиглэлийн 520-521 дахь км-т зорчих хэсэгт шуурч хунгарласны улмаас замын нарийссан хэсгийн цасыг авто ачигчаар цэвэрлэж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад байна.

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн 425-435 дахь км-т зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ


Замын нарийссан хэсгийн цасыг авто ачигчаар цэвэрлэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад байна  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй