Шууд Chart

Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгоно

2023-02-03 15:04:01

Төв аймгийн Онцгой байдлын газар нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 7027101, 80101105 болон бусад салбар, нэгжийн тусгай дугаарын утсаар хүлээн авдаг.
 
Тусгай дугаарын утсуудад ирж байгаа нийт дуудлага, мэдээллийн 20 хувийг тоглосон, андуурсан, эсвэл утсандаа хариу өгдөггүй дуудлага эзэлж, хиймэл ачаалал үүсгэн, тухайн агшинд яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдийн дуудлагыг хүлээн авах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна.
 
Ихэнх тохиолдолд бага насны хүүхэд тоглох, тусгай дугаарыг андуурч залгах, иргэд өөрийн эзэмшиж байгаа гар утсандаа хайхрамжгүй хандсаны улмаас халаасан дахь утасны товчлуур дарагдах зэргээр холболт үүсгэдэг.
 
Иймд тусгай дугаарт шалтгаангүйгээр олон удаа залгаж ачаалал үүсгэсэн тохиолдолд хуурамч дуудлагатай адилтган үзэж хуулийн хариуцлага хүлээлгэх юм байна.
 
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.9 дүгээр зүйл.
 
Хуурамч дуудлага, мэдээлэл өгөх
1. Гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймрийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
 
 
ТӨВ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Тусгай дугаарын утсанд хуурамч дуудлага өгвөл торгоно   
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй