Шууд Chart

Нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах уялдаа холбоог дээшлүүллээ

2023-02-07 15:33:08

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Алслагдсан орон нутагт агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж, ажиллагааны удирдлага, холбооны бэлтгэл, бэлэн байдлыг хангах нь” сэдвээр штабын нэгдсэн дадлагыг зохион байгууллаа.

Сургалтаар алслагдсан хөдөө орон нутагт агаараас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах байр, байдал, боломжийг тодорхойлж, ажиллагааны удирдлага, холбооны бэлтгэл, бэлэн байдлыг ханган, нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, алба нэгжүүд, “Хэли-Юнион” компаний нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний харилцан ажиллагаа, уялдаа холбоог дээшлүүлсэн юм.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан тактикийн даалгаврыг боловсруулж, залуу офицер бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулснаараа онцлогтой боллоо гэж ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.

 


Нислэгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах уялдаа холбоог дээшлүүллээ  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй